Үнэгүй вакцинжуулалт гэсэн боловч “ковид19” өвчний эсрэг вакцины төлбөрийг ард иргэдийн эрүүл мэндийн даатгалаас 70% -ийг төлнө...

Үнэгүй вакцинжуулалт гэсэн боловч  “ковид19” өвчний эсрэг вакцины төлбөрийг ард иргэдийн эрүүл мэндийн даатгалаас 70% -ийг төлнө...

Коронавирусийн (ковид19) өвчний эсрэг вакциныг бүх иргэд үнэгүй вакцинжуулна гэж мэдэгдсэн боловч вакцинжуулалтын төлбөрийн 70% -ийг эрүүл мэндийн даатгалд хариуцахаар болсон.

Вакцинжуулалтын төлбөр нь вакцин хийлгэсэн эмнэлгийн байгууллагад төлөх төлбөр бөгөөд AstraZeneca (AZ), Janssen вакцинжуулалтад хамрагдах вакцинжуулалтын төлбөрийн 70% ийг эрүүл мэндийн даатгалаас 340 тэрбум воныг төлөх ёстой.

Эрүүл мэнд, халамжийн яамнаас 3-р сарын 1-ний өдрийн мэдээлснээр  “ковид19” өвчний эсрэг вакцины төлбөрийн 30% -ийг улсын хөрөнгөөр, үлдсэн 70% -ийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр санхүүжүүлэхээр болжээ.

Эрүүл мэнд, халамжийн яам өнгөрсөн 1-р сарын сүүлчээр эрүүл мэндийн бодлогын шийдвэр гаргах хамгийн дээд байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын бодлогын зөвлөлдөх хороонд энэ төлөвлөгөөгөө тайлагнасан.

Эрүүл мэнд, халамжийн яам вакцинжуулалтын төлбөрийг нэг тунг 19220 вон гэж тооцож, нийт 25 сая вакцин хийлгэсэн гэж үзэж нийт 48.5 тэрбум вон болж  нийт зардлын 70% -ийг 33.63 тэрбум воныг эрүүл мэндийн даатгалаар  төлүүлэх тооцоо төлөвлөгөө  боловсруулж танилцуулжээ..

Засгийн газар AstraZeneca-д 20 сая тун (10 сая хүнд), Janssen 6 сая тун (6 сая хүнд) нэвтрүүлэх гэрээ байгуулав. Дээрх хоёр вакциныг 2-8 градустай  тарааж болох тул улсын хэмжээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад вакцин хийлгэх боломжтой. “ Pfizer” Moderna вакциныг тараахад хүндрэлтэй тул вакцинжуулалтыг зөвхөн төв засгийн газрын удирддаг вакцинжуулалтын төвүүдэд хийх боломжтой.

Засгийн газар вакцин худалдан авах, түгээх, вакцинжуулалтад шаардагдах бүх зардлыг хариуцна гэчхээд одоо болохоор ард иргэдийн эрүүл мэндийн даатгалаас 70% -ийг төлүүлэх гэж байгаад нь Солонгосын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, БНСУ-ийн Бизнес эрхлэгчдийн холбоо бослого гаргажээ.  

Ард иргэдийн төлсөн даатгалын хураамжаас нийгмийн даатгалын санхүүжилтийг нийгмийн тохиролцоогүйгээр ашиглах боломжгүй. Вакцины тарилгын зардал 300 тэрбум воноос давсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж бүлгүүд эсэргүүцэж байсан. гэхдээ засгийн газар үүнийг төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхээр шийдсэн.

 

эх  сурвалж :  https://news.naver.com/main/ranking/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=001&oid=001&aid=0012231728&rankingType=RANKING

Орчуулан эмхтгэсэн  :Н .ХАЛИУН 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 355-аар нэмэгдэж нийт 90,029-д хүрэв. 2021-03-01

Өнөөдөр БНСУ-д түүхэн баярын 102 жилийн ойн өдөр 2021-03-01

Сөүл хот болон бүс нутгаар 100мм хүртэл хур тунадас орно. 2021-03-01

Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийг ВИРУС гэж доромжилсон герман сэтгүүлч уучлал гуйжээ 2021-03-01

Гамшгийн эсрэг 4 дэх удаагийн дэмжлэгийг жижиг бизнес эрхлэгчдэд 6.5 сая хүртэлх воныг олгох боломжтой. 2021-03-01

Үнэгүй вакцинжуулалт гэсэн боловч “ковид19” өвчний эсрэг вакцины төлбөрийг ард иргэдийн эрүүл мэндийн даатгалаас 70% -ийг төлнө... 2021-03-01

БНСУ-д өнөөдөр 2021 оны хичээлийн шинэ жил эхэллээ. 2021-03-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 344-өөр нэмэгдэж нийт 90,372-д хүрэв. 2021-03-02

Солонгос гаралтай бүсгүй ОХУ-ын хамгийн баян эмэгтэйгээр тодорлоо. 2021-03-02

БНСУ жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн хугацааг хойшлуулжээ. 2021-03-02

БНСУ ДАХЬ ХНХҮТ-ИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА 2021-03-02