БНСУ-д коронагийн вакцин тарьж эхлээд 7 хоног өнгөрчээ.
Өнөөдөр буюу 3 сарын 4-ны байдлаар вакцин тахиулсаны дараа нас барсан гэх 2 тохиолдол бүртгэгдэж олон түмэн түгшихэд хүргэлээ.
Нарийн тайлбарлавал, Гуяан хотын Илсандун дүүргийн нэгэн асрамжын газар астра зенека вакцин тариулсаны дараа 50-иад насны А нь зүрх нь савлан амьсгалын дутагдалд орж яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн ч маргааш өглөө дахин зүрх нь савлаж нас барлаа гэлээ. А нь угын зүрхний хүнд суурь өвчтэй байжээ.
Мөн Пёнтэк мужын нэгэн өндөр настаны асрамжын газар өнгөрсөн сарын 27-нд астра зенека вакцин тариулсан 60-аад насны Б нь вакцин тариулаад зүгээр байж байгаад нэг өдрийн дараа үдээс хойшоос эхлэн халууран бүх бие нь өвдөж байгаад цусан халдвар болон хатгааны шинж тэмдэг илэрч байгаад нас барсан тохиолдол гарчээ.
Энэхүү нас баралтууд вакцинаас шууд хамаарсан эсэх нь тодорхой биш байгаа бөгөөд тусгай хэсэг ажиллуулан нас баралт вакцинаас болсон эсэхийг шалгана.
Өмнө нь 2020∼2021 улирлын ханиадны вакцин тариулах аяны үед вакцин тариулсаны дараа вакцины хямралын 2081 удаагийн дуудлага болон 110 удаагийн нас баралтын тохиолдол бүртгэгдэж нас баралтыг шалгасан ч, ханиадны вакцинтай шууд хамааралтай нэг ч тохиолдол албан ёсоор илрээгүй ажээ.
Мөн 2015 оноос 2020 он хүртэл 65-аас дээш өндөр настаны нас баралтыг судлахад, ижил хугацаанд вакцин тариулсан хүмүүсийн нас баралтын тооноос вакцин тариулаагүй хүмүүсийн нас баралтын тоо өдөрт 6.2∼8.5 дахин их гарсан байна.
Холбогдох газраас вакцин болон баралтын шууд холбоог батлаагүй байхад хэт их айдаст автахгүй байхыг хүслээ.
Мэдээллийг хүргэсэн Ж.Нармандах, 2021.03.04.
Эх сурвалж: Ёнхаб мэдээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.