Хөдөө орон нутгийн газар тариалан дээр ажилдаг гадаад ажилчид сайн дурын эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх боломжтой боллоо...

Хөдөө орон нутгийн газар тариалан дээр ажилдаг гадаад  ажилчид сайн дурын эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх боломжтой боллоо...

Цаашдаа хөдөө орон нутагт газар тариалангийн ажил хийдэг гадаадын ажилчид сайн дурын эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх боломжтой боллоо.

Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас өнөөдөр 3-р сарын 2-ний өдөр ('Гадаад ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахаа зарлажээ. Энэ оны эхний хагасаас хойш Солонгост орж ирсэн гадаадын ажилчдыг  сайн дурын эрүүл мэндийн даатгалд хамруулах болно гэж мэдэгдэв.

Гадаадын ажилчдын дийлэнх нь ажлын байран дээр  ажиллаж байхдаа эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой байсан боловч  бизнес үйл ажиллагаа бүртгэгдээгүй ажлын байранд ажиллаж байсан гадаадын ажилчид хилээр орж ирснээс хойш 6 сарын дараа эрүүл мэндийн даатгалд сайн дураар бүртгүүлэх боломжтой байдаг .

Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас эрүүл мэндийн даатгалын орхигдсон байдлыг арилгахын тулд ийм арга хэмжээ авснаа тайлбарлав.

Түүнчлэн хөдөө орон нутгийн гадаад ажилчдын эрүүл мэндийн даатгалыг хөнгөлөх  эрүүл мэндийн даатгалын хураамжийн дэмжлэгтэй холбоотойгоор даатгалын төлбөрийг дэмжлэг  үзүүлэх төсвийг бататгахаа мэдэгдэв.

Нэмж дурдахад бид ажлын байраа солих нөхцөлийг улам өргөжүүлж байгаа бөгөөд энэ нь гадаадын ажилчдыг ажлын байранд хэдэн удаа хязгаарлалтгүйгээр ажиллах байранд шилжих боломжийг өргөжүүлнэ.

Гадаад ажилчид нь  дотоодын ажлын байрыг хамгаалах, жижиг, дунд бизнесийн ажлын байрын  хомстлыг арилгахын төлөө анх хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах зарчимтай. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу гэрээний хугацаа дуусахад ажлын байрыг нийт 5 жилийн хугацаанд 5 удаа өөрчлөх боломжтой байдаг

Бизнесийн үйл ажиллагаагаа хаах, шүдрага бус ёс зүйгүй хандах зэрэг тохиолдолд гадаад ажилчид үүрэг хариуцлага хүлээхгүйгээс гадна ажлын байраа хязгаарлалт байхгүй  солих боломжтой.

хөдөлмөр эрхлэлтийн яам нь ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хангаагүй улмаас гадаад ажилчин ажлын байран дээр ноцтой осол гарсан, эсхүл гадаад ажилчин бие махбодын болон сэтгэцийн гэмтэл, өвчин туссан тохиолдолд 3 сар ба түүнээс дээш хугацаагаар амралт олгохоор нэмэлтээр шийдсэн.

ажил олгогчоос шалтгаалан  бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ажлын байрыг яаралтай өөрчлөх ажил олгогчоос гадна хамтран ажиллагсад, эхнэр / нөхөр (гэр бүлийн түншүүд), бэлгийн хүчирхийллийн хохиролд өртсөн тохиолдолд яаралтай ажлын байр солих боломжтой

хөдөлмөр эрхлэлтийн яамнаас гадаад ажилчдын орон сууцны амьдрах орчныг сайжруулах шийдвэр гаргасан . Энэ оны 1 дүгээр  сараас эхлэн хөдөө аж ахуй, мал аж ахуй болон загас агнуурын аж ахуй эрхлэгчид ажиллуулж буй гадаад ажилчдыг хүлэмж, зөөврийн байшин болон контейнерт амьдруулсан тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь татгалзуулж байна. ажил олгогч нь гадаад ажилчдын амьдрах орон байрыг 6 сарын хугацаанд  сайжруулах гадаадын ажилчид одоо байгаа  хангалтгүй байгаа орчин байрын тохижилтыг гүйцэтгэх. Гадаад ажилчдын амьдрах орчин байрыг тохижилтын үйл ажиллагааг гүйцэтгэж дуусаагүй тохиолдолд ажил эрхлэгчийн дахин ажиллах зөвшөөрлийг цуцалж, гадаад ажилчин ажлын байраа солихыг зөвшөөрнө.

хөдөлмөрийн яамны сайд “И Жэ Гап” Гадаадын ажилчид манай газар тариалан, загасчлах тосгон, аж үйлдвэрийн газруудад зайлшгүй шаардлагатай боловсон хүчин болсон тул тэдний ажиллах үндсэн орчныг сайжруулах, ажил эрхлэгчидтэй зэрэгцэн амьдрах шаардлагатай байна. гадаад ажилчид болон ажил эрхлэгчдийн саналыг тэнцвэртэй харгалзан энэхүү тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.

  

Эх сурвалж  : Yonhap news

орчуулан эсхтгэсэн  : Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 444-өөр нэмэгдэж нийт 90,816-д хүрэв. 2021-03-03

БНСУ “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлуудыг судалж байна 2021-03-03

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 424-өөр нэмэгдэж нийт 91,240-д хүрэв. 2021-03-04

БНСУ-д коронагийн вакцин тарьж эхлээд 7 хоног өнгөрчээ. 2021-03-04

БНСУ-д коронавирусний халдвартай долоон өвчтөн нас барав 2021-03-04

Хөдөө орон нутгийн газар тариалан дээр ажилдаг гадаад ажилчид сайн дурын эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх боломжтой боллоо... 2021-03-04

Тэжоны сувилахуйн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 20 орчим насны эмэгтэй AstraZeneca вакцин хийлгэсний дараа нас баржээ. 2021-03-04

БНСУ-д интернэтийн хэрэглээ өсжээ. 2021-03-04

БНСУ-д "AstraZeneca"-гийн вакцин хийлгэсний дараа дахин гурван хүн нас баржээ 2021-03-04

BLACKPINK хамтлаг Adidas-ийн шинэ сурталчилгаанд орлоо 2021-03-04

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 398-аар нэмэгдэж нийт 91,638-д хүрэв. 2021-03-05