БНСУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 424 шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төв мэдээлэв.
Шинэ тохиолдлуудын 401 нь дотооддоо халдварласан бол үлдсэн нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна. БНСУ-д хоёр өдөр дараалан 400 гаруй халдвар илэрчээ. Тус улсад өвчлөл ялимгүй нэмэгдсэн нь халдварын шинэ голомт илэрсэнтэй холбоотой байна.
Өмнөд Солонгост цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 91 240 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвартай долоон өвчтөн нас барж, нас барсан тохиолдлын тоо 1619-т хүрчээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.