Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг коронавирусний шинжилгээнд заавал хамруулна.
БНСУ-ын Кёнги мужийн захиргаанаас тус мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийг гуравдугаар сарын 8-22-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд коронавирусний шинжилгээнд заавал хамруулахыг ажил олгогчдод үүрэг болгосон байна.
Иймд тус мужид ажил эрхэлдэг манай иргэд энэ хугацаанд өөрт ойр байрлалтай шинжилгээ авах газарт /임시선별진료소/ хандаж үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамрагдах боломжтой.
Хууль бусаар оршин суугчдад нэгэн адил шинжилгээнд хамрагдах шаардлага тавигдах ба үүнтэй холбоотойгоор цагаачлалын албанд мэдэгдэх, баривчлах зэрэг ажиллагаа явуулахгүй болохыг мэдэгдэв.
Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан тогтоосон хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд 2-3 сая воны торгууль ногдуулах арга хэмжээ авах аж.
Мөн энэхүү шийдвэрийг биелүүлээгүйн улмаас халдвар тараасан нь тогтоогдвол холбогдох зардлыг нэхэмжлэх хүртэл арга хэмжээ авахаа анхааруулсан байна. Иймд тус мужид оршин сууж буй иргэд та бүхнийг коронавирусний шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.