“Grammy”-н шагналтнууд тодорчээ.

“Grammy”-н шагналтнууд тодорчээ.

Дуучин Lady Gaga, Beyonce, рэпер Kanye West нар Америкийн хөгжмийн “Grammy”-н шагнал хүртжээ.

Энэ тухай АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Дуучин Beyonce охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Lady Gaga, Ariana Grande нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна. Харин рэпер Kanye West "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ.

“Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол коронавирусний цар тахлын улмаас хосолсон хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал, гол арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж байгаагаас гадна Лос-Анжелес хотын “Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн "Аполло" театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаас арга хэмжээг шууд дамжуулан үзүүлж байгаа аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.