Европт 5 сая хүнд "Астразенека" компанийн вакцин хийснээс цусны бүлэн үүссэн 30 тохиолдол бүртгэгджээ.

Европт 5 сая хүнд "Астразенека" компанийн вакцин хийснээс цусны бүлэн үүссэн 30 тохиолдол бүртгэгджээ.

Европын эмийн хяналтын агентлагийн мэдээллийг олон улсын хэвлэлүүд иш татан дамжуулж байна. Тодруулбал, Европын эдийн засгийн бүсэд багтдаг орнуудад нийт 5 сая хүнд "Астразенека" компанийн вакцин хийснээс  усны бүлэгнэл үүсч хүндрэл гарсан 30 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлж байна. Түүнчлэн энд нэг анхаарал татахуйц баримтыг хэлж байгаа нь вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэн үүссэн хүндрэл гарсан тохиолдлын тоо бусад хийлгээгүй хүмүүст ийм  хүндрэл үүссэн тохиолдлын тооноос даваагүй тухай юм. Мөн "Астразенека"-гийн вакциныг дархлаажуулалтад ашиглахаа түр зогсоохоор шийдвэрлэсэн орны нэг Даниас авахуулаад өчигдөр ийм шийдэлд хүрсэн Тайландын албаныхан хүртэл  эрсдэл гарч болзошгүй учраас л урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэнийг дараах мэдэгдлүүд баталж байгаа юм.

Данийн Эрүүл мэндийн удирдах газрын Ерөнхий захирал Сорен Бростром "Вакцинтай холбоотойгоор үүсэх эрсдэлүүдийг зөв тодорхойлж судлах хэрэгтэй. Тиймээс л бид "Астразенека"-гийн вакциныг дархлаажуулалтдаа ашиглахаа түр  зогсоох шийдвэрээ зөв гэж үзэж байна. Дүгнэлт хийхэд эрт байгаа ч эрсдэл байгаа л бол илрүүлж, тогтоох хэрэгтэй. Мөн одоогоор вакцины буруугаас болж хүндрэл гарч байна гэх ямар ч дүгнэлт гараагүй байгааг бас санах хэрэгтэй" гэсэн юм.   

Тайландын вакцинжуулалтын хөтөлбөрийн зөвлөх, профессор Ёнг Поовораван ""Астразенека"-гийн вакциныг дархлаажуулалтад ашиглахаа түр зогсоосон нь энэ вакцин муу, эсвэл вакцинд асуудал бий гэсэн үг биш. Харин зарим улс оронд гарч байгаа гаж нөлөө вакцинтай яг холбоотой эсэхийг тодруулах л зорилготой" гэжээ. 

Эх сурвалж

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.