Мальдив “Sinopharm”-ын вакциныг бүртгэжээ.

Мальдив “Sinopharm”-ын вакциныг бүртгэжээ.

 БНХАУ-ын “Sinopharm” компанид гарган авсан, “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо гэж Мальдивын Хүнс, эмийн хяналтын газар /MFDA/ даваа гарагт мэдэгдэв.

“Sinopharm”-ын вакциныг 18-60 насны хүмүүст тарина гэж Мальдивын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хүнс, эмийн хяналтын газрын мэдээлснийг эш татан уламжилжээ. Мөн Хүнс, эмийн хяналтын газар АНУ-ын “Pfizer” компанийн вакцинд онцгой байдлын үед зөвшөөрөл олгосноо мэдэгдсэн байна.

Мальдив Их Британи, Шведийн “AstraZeneca”, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан, Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэсэн “Covishield” вакциныг энэ оны нэгдүгээр сарын сүүлээр бүртгэжээ.

“COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн Мальдивт эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг вакцинжуулж байна. Тус улсад 18-аас дээш насныхан үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой бөгөөд үүнд бичиг баримтгүй цагаачид ч мөн багтах ажээ.

Мальдивын Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, улсын хэмжээнд ням гаргийн байдлаар 206114 хүнийг вакцинжуулжээ. Мальдивт “COVID-19” халдварын 21572 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн нас барсан байна.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.