Японд өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 50 мянган иений хүүхдийн тэтгэмж олгохоор болжээ.

Японд өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 50 мянган иений хүүхдийн тэтгэмж олгохоор болжээ.

Японы эрх баригчид цар тахлын үед хүн амаа дэмжих зорилгоор бага орлоготой гэр бүл, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 50 мянган иен буюу 458 орчим ам.долларын хүүхдийн тэтгэмж олгохоор болжээ.

Энэ тухай Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ яамд, газруудын дарга нарын уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Хүүхдүүд бол бидний ирээдүй, бид юуны өмнө тэдний талаар бодох ёстой. Бид бага орлоготой гэр бүл, өрх толгойлсон эцэг эхчүүдэд 50 мянган иен олгоно” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Энэхүү хөтөлбөрт 500 тэрбум иен (4.5 тэрбум ам.доллар) хуваарилна гэж Японы Ерөнхий сайд тэмдэглэжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.