Америкийн уугуул иргэн анх удаа сайд нарын танхимын гишүүн болжээ.
АНУ-ын Конгрессын сенат Дотоод хэргийн сайдад Деб Холанныг нэр дэвшүүлснийг дэмжин баталжээ.
Ингэснээр тэрбээр Сайд нарын танхимын гишүүний албан тушаалыг хаших болсон Америкийн анхны уугуул иргэн болсон байна.
Холланыг дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлснийг сенатын 51 гишүүн дэмжсэн бол 40 хүн эсэргүүцжээ.
Деб Холанн Нью-Мексико мужид байдаг пуэбло бүлгийн төлөөлөгч юм. Дотоод хэргийн сайдын үүрэгт АНУ-ын Засгийн газрын уугуул иргэдтэй харилцах харилцаа хийгээд холбооны болон овог аймгуудын газрын бодлогыг боловсруулах үүргүүд багтдаг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.