Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг бүрэн цуцлах боломжийг судалж эхэллээ.

Японы Засгийн газар онц байдлын дэглэмийг бүрэн цуцлах боломжийг судалж эхэллээ.

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ тэргүүтэй Засгийн газар коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон онц байдлын дэглэмийг бүрэн цуцлах боломжийг судалж эхэллээ. Одоогоор онц байдлын дэглэм 36 сая хүн оршин суудаг нийслэлийн бүсэд хэрэгжиж байна.

Онц байдлын дэглэм Токио болон зэргэлдээх Чиба, Сайтама, Канагава мужуудад 3 дугаар сарын 21 хүртэл хэрэгжих юм. Энэ талаарх эцсийн шийдвэрийг пүрэв гарагт гаргахаасаа өмнө засгийн газар мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох төлөвтэй байна.

Японы хэд хэдэн бүс нутагт нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онц байдал тогтоосон билээ. Үүний дараа тус улсын эрх баригчид Токио, Канагава, Сайтама, Чиба, баруун Осака, Хёго, Киото, төв Гифу болон Айчи, баруун өмнөд Фүкүока зэрэг арван мужид онцгой байдлыг гуравдугаар сарын 7 хүртэл сунгажээ. Эдгээр бүс нутагт Японы хүн амын талаас илүү хувь нь буюу нийтдээ 70 сая орчим хүн оршин суудаг байна. Хоёрдугаар сарын эцсээр Засгийн газар арван мужийн зургаад нь онц байдлын дэглэмийг хугацаанаас нь өмнө цуцалсан хэдий ч 36 сая хүн оршин суудаг нийслэлийн бүсийг хэвээр үлдээсэн юм. Тус бүсэд халдварт өвчний таатай нөхцөл байдал үүсвэл онц байдлыг 3 дугаар сарын 21-нд цуцлах юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд коронавирусний халдварын 449 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан 8.7 мянган тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.