Норвегт коронавирусний гурав дахь давлагаа дэгдсэн

Норвегт коронавирусний гурав дахь давлагаа дэгдсэн

Манай улсад коронавирусээр халдварласан тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрч, цар тахлын гурав дахь давлагаа дэгдсэн учир хязгаарлалтын арга хэмжээ авч магадгүй байна хэмээн Норвегийн Эрүүл мэндийн сайд Бент Хёйе мэдэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 1156 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэл Ослод 495 тохиолдол шинээр илэрсэн байна.

“Норвегт коронавирусний гурав дахь давлагаа дэгдсэн хэдий ч бид бэрхшээлийг дахин даван туулах болно” хэмээн Хёйе хэлжээ.

Норвегийн “NRK” телевизийн мэдээлснээр, цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад анх удаа өдөрт илэрсэн тохиолдлын тоо мянга давсан бөгөөд нийт 82.4 мянга гаруй хүн халдвар авчээ.

“Коронавирусний бусдаасаа илүү халдварлах чадвартай хувилбар халдварын тохиолдол огцом өсөхөд нөлөөлсөн гэж бид үзэж байна. Иймд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай. Нөхцөл байдал дээрдэхгүй бол орон даяар арга хэмжээ авна” хэмээн Эрүүл мэндийн сайд ярьжээ.

Үүнээс гадна эрх баригчид хүн амын вакцинжуулалтад ихээхэн найдвар тавьж байна. Тус улсад 488,3 мянга гаруй хүн вакцины эхний тунг хийлгээд байгаа аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.