АНУ ОХУ-тай зэвсгийн наймаа хийхийг хоригложээ.
АНУ ОХУ-ыг зэвсэг экспортлох, импортлохыг бүрэн хориглосон улс орнуудын жагсаалтад оруулж байна гэж Төрийн департаментын цахим хуудаст нийтлэгдсэн баримт бичигт дурджээ.
Энэхүү шийдвэр гуравдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.
"АНУ-ын бодлого бол ОХУ-д зориулагдсан батлан хамгаалахын бүтээгдэхүүн, батлан хамгаалахын үйлчилгээг экспортлох тусгай зөвшөөрөл, бусад зөвшөөрөл олгохоос татгалзах явдал юм" гэж уг баримт бичигт дурджээ.
Сансрын салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд болон 9 дүгээр сарын 1 хүртэл хэрэгжих арилжааны чиглэлтэй сансрын хөтөлбөрийн үйл ажиллагаанд дээрх шийдвэр хамаарахгүй аж. Баримт бичгээс үзвэл, ОХУ Афганистан, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Кипр, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Эритрей, Ирак, Ливан, Ливи, Сомали, Өмнөд Судан болон Зимбабве улстай нэг жагсаалтад багтсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.