БНАСАУ-тай холбоо тогтоох оролдлогыг нь няцаасан гэдгээ мэдэгджээ.
Манай улстай хэд хэдэн удаа холбоо тогтоох АНУ-ын оролдлогыг эрх баригчид няцааж байсан хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Цой Сон Хи мэдэгджээ.
“Хоёрдугаар сарын эхний хагасаас АНУ хэд хэдэн сувгаар бидэнтэй холбоо тогтоохыг оролдсон. Гэсэн ч АНУ-ын арга мэхэнд автах шаардлага байхгүй гэж бид үзэж байна. АНУ манай улсын эсрэг баримталдаг дайсагнасан бодлогоосоо татгалзахгүй бол БНАСАУ, Америкийн яриа хэлэлцээ болохгүй. Яриа хэлэлцээ хийхийн тулд талууд эрх тэгш харилцаан дээр суурилсан уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатай” хэмээн Цой Сон Хигийн мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг эш татан мэдээлэв.
Вашингтон БНАСАУ-ын Засгийн газартай энэ оны хоёрдугаар сараас эхлэн холбоо тогтоохыг зорьж байгаа боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны төлөөлөгч 3 дугаар сарын 13-нд мэдэгдсэн юм. АНУ-ын шинэ засгийн газар ч мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийхийг зориогүй гэсэн дохиог өгчээ. Жо Байден тэргүүтэй одоогийн засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн шинэ стратегийг бэлтгэж, өөр чиг шугам баримтлах тухай Цагаан ордон нэгдүгээр сард мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.