Их Британи цөмийн чадавхаа нэмэгдүүлж буйгаа тайлбарлажээ.

Их Британи цөмийн чадавхаа нэмэгдүүлж буйгаа тайлбарлажээ.

Их Британийн цөмийн чадавхыг нэмэгдүүлэх шийдвэр нь улс оронд учирч буй аюул занал өсөн нэмэгдэж байгаатай холбоотой гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб Японы NHK телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Улс оронд учирч буй аюулын түвшин тогтворгүй бөгөөд улам бүр нэмэгдсээр байна. Бид манай улсын аюулгүй байдал хангалттай түвшинд байгаа эсэхэд итгэлтэй байх шаардлагатай” гэж тэрбээр хэлжээ. Рааб Иран, БНАСАУ, ОХУ-ыг жишээ болгон дурдаад, "зэвсэг эзэмшдэг эсвэл эзэмшихийг эрмэлзэж буй олон улс байсаар байгаа үед" Их Британи "тогтоон барих хүчээ хамгийн доод түвшингээс доошлуулахгүй" гэж цохон тэмдэглэсэн байна.

Мягмар гарагт Их Британийн эрх баригчид улсынхаа цөмийн чадавхыг нэмэгдүүлж, цэнэгт хошууныхаа тоог 260-д хүргэхээ мэдэгдсэн юм. Хэд хэдэн улсаас "технологийн болоод цэргийн номлолын аюул" нэмэгдэж байгаатай холбогдуулан Их Британийн Засгийн газар ийм алхам хийж байгааг 2030 он хүртэлх Нэгдсэн Вант Улсын аюулгүй байдал, батлан ​​хамгаалах, гадаад бодлогын талаарх тоймд цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна, Их Британийн эрх баригчид “цөмийн тогтоон барих хүчээ шинэчлэхийг” эрмэлзэж байгааг уг тоймд нотолсон байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус улсын Засгийн газар “Vanguard” ангиллын шумбагч онгоцуудаар зэвсэглэсэн баллистик пуужингийн “Trident” системээ солихоор төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.