БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв
Мёнжи эмнэлэгт мэдээлснээр монгол өвчтөн А (35 настай) тусгай хорио цээрийн тасагт эмчлүүлж байгаад орон нутгийн цагаар 17:50 цагт өөд боллоо.
"Элэгний суурь өвчин, элэгний архаг өвчин, бөөрний дутагдал зэрэг нь зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөнтэй холбоотой" гэж мэдэгдлээ. Өвчтөн А энэ сарын 12-нд тус улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр очсон байна. Энэ сарын 12-18-нд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байжээ.
Эмнэлэгт ирэхэд өвчтөний биеийн байдал “терминал дисфункц” орсон байсан бөгөөд түүний бөөрний үйл ажиллагаа үндсэндээ устсан байв. Элэгний үйл ажиллагаа мөн доройтсон байсан. Эмнэлгийн ажилтнууд өвчтөнг 24 цагийн турш “Бөөрний орлуулах эмчилгээ буюу (CRRT)” эмчилгээ хийлгэсэн гэж мэдэгдэв.
Өвчтөн үдээс өмнө 10 цагийн үед гэнэт зүрх нь зогссон ч эмнэлгийн ажилчид CPR-ийг хийж, яаралтай арга авч амь насыг нь аварсан байна. Өвчтөний биеийн байдал тун муу байсан учир ар гэрийнхэнийг нь тусгай хамгаалалтын хувцас өмсгөн уулзуулжээ.
Гэр бүлийнхэн нь эмнэлгийн ажилтнуудаас "Хэрэв дахин зүрхний цохилт нь байхгүй болвол дахиж CPR хийхгүй" байгаач ээ гэж хүссэн гэлээ.
Эх сурвалж: JoongAng Ilbo
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.