БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 11 болжээ

БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 11 болжээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19” коронавирусээр халдварласны улмаас гадаадын иргэн нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 11 хүрсэн талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Мөн мягмар гарагт 144 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 977 хүнээс халдвар илэрсэн байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдэлд дурдсанаар, Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй Сөүл хотын захын эмнэлэгт нас баржээ. Ингэснээр БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын улмаас 3 хүн нас барсан байна. "Нас барсан 10 хүний 7 нь Чондо хотын эмнэлэгтэй холбоотой болохыг тогтоосон" гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.


Өнөөдөр бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын тоог өмнөх өдрийнхтэй харьцуулахад буурсан бөгөөд өчигдөр 231 шинэ тохиолдол бүртгэгджээ. Зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмд болон тус хоттой зэргэлдээ оршдог Чондо хотын эмнэлэгт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.



Мөн “Korean Air” агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгч коронавирусээр халдварласан талаар БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. Тэрбээр онгоцны үйлчлэгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч БНСУ-аас Израил руу зорчсон сүмийн бүлэг гишүүнээс вирусний халдвар авсан байх магадлалтай аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгаарлагдсан монгол залуу хоёрдугаар сарын 12-нд БНСУ-д очжээ 2020-02-25

Аюулын түвшинг "УЛААН"-д шилжүүлж, Дэгү хотод хөл хорио тогтоолоо 2020-02-25

Халдвар авсан монгол иргэн нас барсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж эхэллээ 2020-02-25

Парламентын ордны хэлэлцүүлэгт оролцсон 65 хүнийг гэрт нь тусгаарлалаа 2020-02-25

Халдварын голомт Дэгү хотод сайн дураар ажиллах эмч, ажилтнуудыг татаж эхэллээ 2020-02-25

БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 11 болжээ 2020-02-25

Түүхэндээ анх удаа хаагдсан Парламентын ордныг халдваргүйжүүлж дуусчээ 2020-02-25

“CU” сүлжээ COVID-19 вирустай холбоотой гарсан бүх хохирлыг бүрэн хариуцахаа мэдэгдлээ 2020-02-25

ХАЙРТ ХАНЬ ЭНХЦЭЦЭГТЭЭ ХАНИАС НЬ ДУУЧИН О.ГАНТУЛГА - МӨРӨӨДӨЛ ДУУГААР МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ БАЙГААГ ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭНЭ ҮҮ 2020-02-25

БНСУ-ын ЭМЯ-аас Монгол Улсын иргэн А-г ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв 2020-02-25

Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ 2020-02-25