Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ
Хууль зүйн яамны харьяа 30 настай Төрийн албан хаагч коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн ажилтан Сөүл хотын төвд байрлах “Дунжагдэгюү” гүүрэн дээрээс үсэрч амиа хорложээ.
Энэ тухай Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газраас мэдэгдэл хйихдээ 25-ны өглөө зам тээврийн осол гарсан дуудлагын дагуу очсон боловч жолооч машиндаа байгаагүй ойр орчмын хяналтын камерыг шалгахад гүүрэн дээрх шон мөргөн зогсож шууд машинаасаа бууж гүүрнээс үсэрсэн байв. 9 цаг 8 минутын орчимд аврах албаны тусламжтайгаар голоос хайж олсон боловч аль хэдийнээ амьсгал хураасан байдалтай цогсыг оллоо. Талийгаач “А” нь Хууль зүйн яамны харъяа Онцгой байдал аюулгүй албаны ажилтан ба шинэ Коронавирустэй тэмцэх ажлын хэсэгт ажиллаж байсан нь тогтоогджээ. Амиа хорлох болсон шалтгааныг одоогийн байдлаар шалгаж байгаа ба гэр бүл ойр дотны хүмүүсийн мэдүүлэгт Коронавирустэй тэмцэх ажлын хэсэгт ажиллаж байсан сэтгэл гутралд орж тэвчихийн аргагүй нөхцөл байдлуудыг харж стрессдэж байсан хэмээжээ.
Эх сурвалж : cm.asiae.co.kr Орчуулсан : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.