Түүхэндээ анх удаа хаагдсан Парламентын ордныг халдваргүйжүүлж дуусчээ

Түүхэндээ анх удаа хаагдсан БНСУ-ын Парламентын ордныг халдваргүйжүүлэх ажил дуусч, хоёрдугаар сарын 26 буюу маргааш өглөө 09.00 цагт нээхээр болжээ.
БНСУ-ын Парламентын ордноос өнөөдөр хийсэн мэдэгдэлд "Парламентын ордны төв байр хуралдааны танхим, номын сан , гишүүдийн өрөө зэргийг халдваргүйжүүлэх ажил бүрэн дууссан бөгөөд төлөвлөж байсны дагуу 26-ны өглөө хэвийн ажиллана" гэжээ.
Тус Парламентын ордонд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцогчдын дунд шинэ төрлийн коронавирусээр /COVID19/ халдвардлагдсан хүн байсан нь тогтоогдсоны улмаас өнгөрөгч 24-ний өдрийн 18 цагаас эхлэн бүрэн хаагдаад байсан билээ. Түүхэндээ халдварт өвчнөөс болж Парламентын ордон хаагдсан анхны тохиолдол бөгөөд 24, 25-ны өдөр төлөвлөгдөөд байсан байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаан зэрэг бүх хуралдаанууд хойшилсон билээ.
Орчуулсан: Д.Тодням
Эх сурвалж : Чүн Ан Илбү
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.