В.Путин коронавирусний вакцин хийлгэсэн ч ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэв.

В.Путин коронавирусний вакцин хийлгэсэн ч ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэв.

Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцин хийлгэсэн бөгөөд биеийн байдал нь сайн байна хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.Ерөнхийлөгч дотоодын гурван вакцинаас алийг нь сонгон хийлгэсэн талаар Кремль нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Өмнө нь Д.Песков мэдэгдэхдээ, Оросын бүх гурван вакцин маш найдвартай, үр дүнтэй бөгөөд В.Путин ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэжээ.Ерөнхийлөгч В.Путин зарим орны улстөрчдийн адил олны өмнө вакцин хийлгээгүй юм. Тэрбээр мөн вакцин хийлгэсэн өдрөө ажиллана, чөлөө авахгүй гэдгийг Д.Песков цохон тэмдэглэсэн юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд ерөнхийлөгчийн хэвлэлийн том хурлын үеэр В.Путин коронавирусний вакцин заавал хийлгэнэ гэдгээ мэдэгдэж байсан аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна. 2021-03-23

"BBC"-гийн сэтгүүлч коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг стратегүүдийг танилцуулсан байна.  2021-03-23

Европын Холбоо Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ 2021-03-23

Германд хорио цээрийн дэглэмийг 4 дүгээр сарын 18 хүртэл сунгалаа. 2021-03-23

"Астразенека" вакцин илүү сайн үр дүн үзүүлснийг зарлалаа 2021-03-23

В.Путин коронавирусний вакцин хийлгэсэн ч ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэв. 2021-03-24

Хятадын баруун хойд нутагт газар хөдөлжэ 2021-03-24

Бразилд халдварын улмаас нас барсан 3 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. 2021-03-24

АНУ-ын “Pfizer” компани коронавирусний эмийнхээ эмнэлзүйн туршилтыг эхлүүллээ 2021-03-24

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Стокгольмд эхэлж байна 2021-03-24

БНХАУ-ын Сычуань мужид археологичид 3000 жилийн настай алтан баг олжээ. 2021-03-24