Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Стокгольмд эхэлж байна
Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилийн хугацаанд анх удаа Стокгольм хотын “Ericsson Globe”-н дэвжээнээ эхэлж байна.
Тэмцээн 3 дугаар сарын 24-нөөс 27-ны хугацаанд үзэгчидгүйгээр зохион байгуулагдах юм. Коронавирусний халдварт өвчнөөс сэргийлж буйтай холбогдуулан тэмцээнийг зохион байгуулагчид ийм шийдвэр гаргажээ.
Уран гулгалтын ДАШТ-д хамгийн түрүүнд эмэгтэйчүүд болон спортын хосууд өрсөлдөх бол пүрэв гарагт эрэгтэйчүүдийн богино хөтөлбөрийг танилцуулж, хос уран гулгалтын төрөлд ялагчдыг тодруулна. Харин баасан гарагт бүжгийн хосын төрөл эхлэхээс гадна эмэгтэй ганцаарчилсан төрлийн ялагч тодорхой болох аж. Тэмцээн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрээр 3 дугаар сарын 27-нд өндөрлөх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.