Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна.

Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна.

Японы эмийн хоёр компани коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтаа даваа гарагт эхлүүлжээ. Одоогоор Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна.“Daiichi Sankyo” компани вакцины туршилтдаа нийт насанд хүрсэн, эрүүл 152 хүнийг хамруулах бөгөөд вакцины аюулгүй байдал болон эсрэг биет үүсгэж байгаа эсэх, хэдэн тунг хийх шаардлагатайг судална.

“Daiichi Sankyo”-гийн вакцин нь “Pfizer” компанийн вакцинтай ижил матрицын рибонуклейн хүчил дээр суурилсан ажээ. Японд “Pfizer”-ийн вакцинаар дархлаажуулах аяныг хэдийн эхлүүлээд байгаа юм.Мөн “KM Biologics” компани 210 хүнийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлжээ. Энэхүү вакцин нь томуугийнхтай ижил идэвхгүй вакцин ажээ.

Японы Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эдгээр хоёр компани нь дотоодод гарган авсны вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн гурав, дөрөв дэх компани болжээ. Өмнө нь ийм туршилтыг “Shionogi”, “AnGes” компаниуд эхлүүлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-ын Боулдер хотын супермаркетэд үл таних этгээд гал нээсний улмаас зургаан хүн амиа алдсан 2021-03-23

“Twitter” нийгмийн сүлжээний анхны жиргээ 2,915,835 ам.доллароор зарагдав. 2021-03-23

Японы Чип үйлдвэрлэгч “Renesas”-ийн үйлдвэрт гал гарсан нь автомашины үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй 2021-03-23

ДЭМБ халдвараар нас барсан тохиолдлын тоо дахин нэмэгдэж буйг анхаарууллаа 2021-03-23

Байконураас хөөргөсөн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ 2021-03-23

Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна. 2021-03-23

"BBC"-гийн сэтгүүлч коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг стратегүүдийг танилцуулсан байна.  2021-03-23

Европын Холбоо Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ 2021-03-23

Германд хорио цээрийн дэглэмийг 4 дүгээр сарын 18 хүртэл сунгалаа. 2021-03-23

"Астразенека" вакцин илүү сайн үр дүн үзүүлснийг зарлалаа 2021-03-23

В.Путин коронавирусний вакцин хийлгэсэн ч ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэв. 2021-03-24