Европын Холбоо Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ

Европын Холбоо Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ

Европын Холбоо /ЕХ/ Мьянмарт энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлттэй холбоотой 11 хүнд хориг арга хэмжээ авч буйгаа даваа гарагт мэдэгдлээ.

ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзах үеэрээ тэдэнд хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаар тохиролцжээ. 27 гишүүнтэй тус холбоо Мьянмарын зэвсгийн наймаанд хэдийн хориг тавьсан бөгөөд цэргийн өндөр албан тушаалтнуудад 2018 оноос хойш хориг арга хэмжээ аваад байгаа юм.

“Бид цэргийн эргэлт гаргах, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхэд оролцсон 11 хүний эсрэг хориг арга хэмжээ авна” гэж ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жозеп Боррель мэдэгджээ. Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маасын мэдээлснээр, ардчиллыг дэмжигч жагсагчдын эсрэг хүч хэрэглэх явдал тэвчишгүй түвшинд хүрчээ.

ЕХ Мьянмарын цэргийнхний эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа талаар “Reuters” агентлаг гуравдугаар сарын 8-нд мэдээлсэн юм.ЕХ-ноос хориг тавьсан хүмүүст Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин, цэргийн эргэлтээс хойш Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Мьин Шве нар багтжээ.

ЕХ цаашид хариу арга хэмжээнүүдээ чангатгаж, ЕХ-ны хөрөнгө оруулагчид, банкнуудыг Мьянмарын Зэвсэгт хүчинтэй  холбоотой компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж ЕХ-ны дипломатчид мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Чип үйлдвэрлэгч “Renesas”-ийн үйлдвэрт гал гарсан нь автомашины үйлдвэрлэлд нөлөөлж магадгүй 2021-03-23

ДЭМБ халдвараар нас барсан тохиолдлын тоо дахин нэмэгдэж буйг анхаарууллаа 2021-03-23

Байконураас хөөргөсөн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ 2021-03-23

Японд дөрвөн компани дотоодод гарган авсан вакцинаа туршиж байна. 2021-03-23

"BBC"-гийн сэтгүүлч коронавирустэй тэмцэх хамгийн шилдэг стратегүүдийг танилцуулсан байна.  2021-03-23

Европын Холбоо Мьянмарын цэргийн эргэлттэй холбогдуулан хориг арга хэмжээ авчээ 2021-03-23

Германд хорио цээрийн дэглэмийг 4 дүгээр сарын 18 хүртэл сунгалаа. 2021-03-23

"Астразенека" вакцин илүү сайн үр дүн үзүүлснийг зарлалаа 2021-03-23

В.Путин коронавирусний вакцин хийлгэсэн ч ямар вакцин сонгосон талаар мэдэгдэхгүй гэв. 2021-03-24

Хятадын баруун хойд нутагт газар хөдөлжэ 2021-03-24

Бразилд халдварын улмаас нас барсан 3 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. 2021-03-24