“Telegram” бонд гаргах замаар 1 тэрбум ам.доллар босгожээ
“Telegram” мессенжерийг үүсгэн байгуулагч Павел Дуров компани нь бонд гаргах замаар 1 тэрбум гаруй ам.доллар босгосон тухай мэдээлжээ.
"Telegram” дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад нэг тэрбум гаруй ам.долларын бондын борлуулалт хийснийг дуулгахад таатай байна. Энэ нь “Telegram”-д үнэт зүйл, хараат байдлаа хадгалан дэлхийн хэмжээнд өсөн дэвжих боломжийг олгоно. Түүнчлэн 12 дугаар сард миний тодорхойлсон мөнгийг эргэлтэд оруулах стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж тэрбээр мэдээлсэн байна.
“Telegram” компанийн бондыг худалдан авахад Арабын Нэгдсэн Эмирт Улсын хөрөнгө оруулалтын хоёр компани оролцжээ. Тус улсын “Mubadala”, “Abu Dhabi Catalyst Partners” компаниудад 150 сая ам.долларын хөрвөх бонд худалдсан талаар “Bloomberg” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна. "Mubadala Investment Co." таван жилийн хугацаатай хөрвөх бондод 75 сая ам.долларын хөрөнгө оруулсан бол үлдсэн 75 сая ам.долларыг “Abu Dhabi Catalyst Partners” сан оруулжээ.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сан "Mubadala Investment Co." компанитай хамтран бонд худалдаж авахад оролцсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.