БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 430-аар нэмэгдэж нийт 100,276-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 25-ны 00.00 цагийн байдлаар 430-аар нэмэгдэж нийт 100,276-д хүрэв. Шинээр илэрсэн 430 тохиолдлын 11 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 92,068 (+508) иргэн эдгэрсэн бол 1,709 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,485,859 (+44,649) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,298,600 (+51,562) иргэний хариу сөрөг гарч 86,983 (-7,343) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,499 (-80) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 28,222 хүн хамрагдаж нийт 733,124 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 1,193 хүн хамрагдаж нийт 2,691 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.