БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 473-аар нэмэгдэж нийт 105,752-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 05-ны 00.00 цагийн байдлаар 473-аар нэмэгдэж нийт 105,752-д хүрэв. Шинээр илэрсэн 473 тохиолдлын 24 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 96,900 (+311) иргэн эдгэрсэн бол 1,748 (+4) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,868,820 (+19,344) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,682,571 (+18,173) иргэний хариу сөрөг гарч 80,497 (+698) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,104 (+158) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 629 хүн хамрагдаж нийт 962,730 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 66 хүн хамрагдаж нийт 27,364 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.