ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.

Үүнд:

- КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ -

• Суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна.

• Нислэг үйлдэгдэхээс 72 цагийн дотор коронавируст халдварын PCR буюу полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, биедээ авч явна.

• Коронавирусийн шинжилгээний хариуг албан ёсны хэвлэмэл хуудсаар гаргах боломжтой эрүүл мэндийн төв, эмнэлгүүдэд шинжилгээг хийлгэсэн байна. Шинжилгээний бичигт тухайн иргэний овог, нэр, хүйс, төрсөн огноо зэрэг мэдээлэл зайлшгүй бичигдсэн байна.

• Гар утсандаа шинжилгээний хариуг мессежээр авсан тохиолдолд тухайн гар утасны дугаар эзэмшиж буйг нотолсон баримт бичиг, тухайн иргэний овог нэр бичигдсэн шинжилгээ хийлгэсэн мөнгөний баримт зэргийг хавсаргаж болно.

Иргэд коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй болохыг анхаарна уу.

- ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ –

• Тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 510,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 300,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 310,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлнэ

• Дээрх төлбөрийг Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

• Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

• Тусгаарлалтын байрны төлбөрөө хийгээгүй иргэдийн нислэгийн тийз цуцлагдахыг анхаарах.

- ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУГАА ИРГЭД ИММИГРЕЙШНД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ -

• БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийн Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай тул нислэгээс өмнө бүртгэлээ хийлгэнэ үү.

• Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.

• Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.

• БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консулын хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.

Ирэх сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийн дэлгэрэнгүйг дараах зурагнаас авна уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ 2021-03-15

БНСУ-ын Кёнги мужид ажил эрхэлж буй бүх гадаад иргэдийн анхааралд. 2021-03-21

БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа цахимаар мэдээлэл өглөө. 2021-03-23

ЭХ ОРОНДОО НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ 2021-03-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 430-аар нэмэгдэж нийт 100,276-д хүрэв. 2021-03-25

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2021-03-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 506-аар нэмэгдэж нийт 103,088-д хүрэв. 2021-03-31

БНСУ-с эх орондоо нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл. 2021-04-02

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 473-аар нэмэгдэж нийт 105,752-д хүрэв. 2021-04-05

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 478-аар нэмэгдэж нийт 106,230-д хүрэв. 2021-04-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 671-ээр нэмэгдэж нийт 108,269-д хүрэв. 2021-04-09