БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 506-аар нэмэгдэж нийт 103,088-д хүрэв.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 03 дугаар сарын 31-ний 00.00 цагийн байдлаар 506-аар нэмэгдэж нийт 103,088-д хүрэв. Шинээр илэрсэн 506 тохиолдлын 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 95,030 (+467) иргэн эдгэрсэн бол 1,731 (+2) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 7,707,800 (+43801) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,533,410 (+50417) иргэний хариу сөрөг гарч 71,302 (-7122) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 6,327 (+37) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх тарилгад 28,407 хүн хамрагдаж нийт тарилгад хамрагдсан хүн 852,202-д хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.