Мьянмарт аюулаас хамгаалах хүчнийхэн оршуулгын үеэр гал нээжээ.

Мьянмарт аюулаас хамгаалах хүчнийхэн оршуулгын үеэр гал нээжээ.

 Мьянмарын арилжааны нийслэл Янгон хотоос холгүй оршдог Баго хотод аюулаас хамгаалахын хүчнийхэн 20 настай оюутны оршуулгын ёслолын үеэр гал нээсэн гэж тухайн газарт байсан хүмүүс мэдээлжээ.

“Биднийг амиа алдсан залууд зориулан хувьсгалын дуу дуулж байх үед аюулаас хамгаалах хүчнийхэн ирээд гал нээж эхэлсэн” гэж оршуулгын ёслолд оролцож байсан эмэгтэй “Reuters” агентлагт мэдээлжээ.

Оршуулгын ёслолын үеэр хэн нэгэн амиа алдсан гэх мэдээлэл одоогоор алга байна.

Мьянмарт өнгөрсөн сард цэргийн эргэлт гарснаас хойш хамгийн их цус асгаруулсан өдөр бямба гарагт болж, 114 хүн амиа алдсанаас нэг хоногийн дараа дээрх үйл явдал болжээ.

Мьянмарын Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, ням гарагт 12 хүн амиа алджээ. Ингэснээр хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтээс хойш амиа алдсан хүний тоо 459-т хүрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.