Нигерид 1800 гаруй хоригдол оргожээ,
. Нигерийн Имо мужийн Оверри хот дахь шорон руу тэсрэх төхөөрөг бүхий зэвсэглэсэн этгээдүүд халдсаны дараа 1800 гаруй хоригдол оргосон гэж тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлжээ.
Цагдаа нар Оверрид болсон халдлагад Биафрагийн уугуул иргэдийн хөдөлгөөнийг буруутгаж байгаа боловч тэд уг хэрэгт оролцоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна.
Нигерийн Засгийн газрын харьяа Засан хүмүүжүүлэх асуудал хариуцсан агентлагийн мэдээлснээр, 1844 хоригдол оргожээ. Харин зургаан хоригдол эргэн ирсэн бол 35 хоригдол зугтаагүй байжээ.
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари уг халдлагыг анархи үзэл баримтлагчдын үйлдсэн “террорист гэмт хэрэг” хэмээн тодорхойлоод, гэмт этгээдүүд, хоригдлуудыг нэн даруй барихыг аюулаас хамгаалах хүчнийхэнд үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.