“Twitter” хууль бус контент байршуулахыг тэвчихгүй
Нийгмийн сүлжээнд хориотой контент нийтлэхийг “үл тэвчих” зарчим баримтална гэдгээ “Twitter” компанийн төлөөлөгч мэдэгджээ.
“Бид Роскомнадзор буюу ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хяналт шалгалтын хороотой 4 дүгээр сарын 1-нд үр дүнтэй яриа хийсэн. Энэ үеэр бид хүүхдийн бэлгийн мөлжлөгийг үл тэвчих бодлогыг баримтлахаа мэдэгдэж, амиа хорлолт болон өөрийгөө зэрэмдэглэх, өвтгөхийг хөхиүлэн дэмжсэн, хүлээн зөвшөөрсөн байдал нь бидний дүрэм журамд нийцэхгүй гэдгийн онцолсон. “Twitter”-г хууль бус үйлдэл хийх зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй” хэмээн тэрбээр мэдэгдэв.
Ийм төрлийн хориотой контентын тухай мэдэгдлийг цаг тухайд нь авч хэлэлцэхэд талууд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар өрнүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг “Twitter”-н төлөөлөгч цохон тэмдэглэв.
“Twitter” нийгмийн сүлжээний үйл ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт бүрэн хаахгүй ч хурдыг нь 5 дугаар сарын 15 хүртэл хязгаарлах шийдвэрийг “Роскомнадзор” даваа гарагт гаргажээ. Түүнчлэн ОХУ-д хуулиар хориглосон мэдээллийг устгах хурдыг “Twitter” нэмэгдүүлж, 2017 оноос хойш устгагдаагүй байсан 3.1 мянган нийтлэлээс 1.9 мянга орчмыг нь устгажээ.
Гуравдугаар сарын 10-ны өглөө Роскомнадзор “Twitter”-ийн хурдыг удаашруулж, хязгаарлах арга хэмжээ авснаа мэдэгдсэн билээ. Тус олон нийтийн сүлжээ 2017 оноос хойш хууль бус агуулга бүхий гурван мянга гаруй мэдээллийг устгаагүй тул ийм арга хэмжээ авсан юм Түүнчлэн “Twitter”-т нөлөөлөх арга хэмжээгээ хаагдах хүртэл нь авахаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.