АНУ Украины асуудлаар ОХУ-тай ярилцах хүсэлтэй байна,

АНУ Украины асуудлаар ОХУ-тай ярилцах хүсэлтэй байна,

АНУ Украины асуудлаар Оростой холбогдоход бэлэн хэмээн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгджээ. Тэрбээр “Бид Москватай нээлттэй ярилцахад бэлэн байна” гэжээ.

Тэрбээр мөн Америкийн тал Оросыг үйл явдлыг даамжруулахаас татгалзахыг уриалж буйг дамжуулсан байна.

Өмнө нь АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс Вашингтон Москвагаас Украины хил дээрх нөхцөл байдлын талаар тайлбар хүссэн хэмээн мэдэгджээ. Тэрбээр ОХУ Украинтай хиллэдэг хил дээр хүчээ төвлөрүүлж байгааг АНУ хурцадмал байдал гэж харж байгааг хэлсэн байна.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Орос дэлхийн аль ч оронд, тэр дундаа Украинд аюул занал учруулахгүй. ОХУ өөрийн аюулгүй байдалд үргэлж анхааралтай ханддаг” гэжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.