Бусанд цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгджээ

Бусанд цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгджээ

БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусанд цэнгээний газруудтай холбоотой “COVID-19” халдварын тохиолдлын тоо 300-д дөхлөө гэж тус хотын эрх баригчид мэдээлэв.

Нийслэл Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 450 км зайд оршдог Бусанд гуравдугаар сарын сүүлчээс даваа гараг хүртэлх хугацаанд караоке, шөнийн цэнгээний газруудтай холбоотой 287 тохиолдол илэрчээ. Тодруулбал, цэнгээний газруудын 52 ажилтан, 65 үйлчлүүлэгч, тэдэнтэй ойр байсан 170 хүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Бусанд цэнгээний газруудтай холбоотой 13 хүнээс гуравдугаар сарын 24-нд халдвар илэрснээс хойш халдвар голомтлон тархжээ. Түүнээс хойш уг голомттой холбоотой халдварын тохиолдлын тоо өдөрт хоёр оронтой тоогоор нэмэгдэж, хотын хэмжээнд өдөрт илэрсэн шинэ тохиолдлын 40 гаруй хувийг эзлэх болжээ.

Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар, Бусанд шөнийн цэнгээний газар, караоке зэрэг бусад үйлчилгээний газруудын ажиллах цагт тогтоосон хязгаарлалтыг цуцалснаас хойш буюу гуравдугаар сарын 15-наас халдвар тархсан байж болзошгүй ажээ.

Бусаны засаг захиргаа халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан хүн хоорондын зай барих журмыг баасан гаргаас нэг түвшнээр ахиулж, хоёрдугаар түвшнийг тогтоожээ. Тус хотод даваа гарагт халдварын 34 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 4091-т хүрсэн байна.

Мөн даваа гарагт шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн хоёр нь халдвар тархах өндөр эрсдэлтэй караокений өрөөнд халдвар авсныг Бусаны засаг захиргааны төлөөлөгчид мэдээлээд, өрөөнүүдийг тогтмол агааржуулах, амны хаалт зүүх, хоол идэхийг хориглох зэрэг журмуудыг сайтар дагаж мөрдөхийг цэнгээний газрын эзэд, үйлчлүүлэгчдээс хүсжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д өнөөдрөөс хоолны газар, ресторан, кафегаас бусад байгууллагад ундаа, хоол хүнс идэхийг хориглосон байна. 2021-04-05

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 478 хүн илэрчээ... 2021-04-06

Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй байхаар ШИЙДЛЭЭ, 2021-04-06

НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ. 2021-04-06

БНСУ нь ганц бие гадаад эцэг эхчүүдэд "СОЛОНГОС ИРГЭНШИЛТЭЙ" хүүхэд өсгөж байгаа бол хүүхдийн мөнгө олгохоор болжээ. 2021-04-06

Бусанд цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 668 хүн илэрчээ... 2021-04-07

Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ сунгалаа 2021-04-07

ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ. 2021-04-07

Солонгос хоорондын хэлэлцээг сэргээх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амлажээ. 2021-04-07

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг мөн вакцинд хамруулахаар болжээ. 2021-04-07