БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг мөн вакцинд хамруулахаар болжээ.

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг мөн вакцинд хамруулахаар болжээ.

Хууль бусаар оршин сууж байгаа бүртгэлгүй гадаад иргэд “Ковид 19” өвчний эсрэг вакциныг хийлгэх боломжтой боллоо.

“Ковид 19” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын хорооны албан тушаалтан 3-р сарын 6-ны өдөр буюу өчигдөр  хэлэхдээ, иргэний үнэмлэхгүй, оршин суух бүртгэлгүй  хууль бусаар амьдарч байгаа  гадаад иргэдийг дотоодын Солонгос хүмүүстэй адилхан вакцинжуулалт хийлгэж болно  гэжээ.

Өмнөх хуралдаануудаар 3 болон түүнээс дээш буюу урт хугацаагаар оршин суух эрхтэй гадаад иргэд Солонгосын иргэдтэй адил эрхтэйгээр вакцинд хамрагдана хэмээн мэдээлэл хийж байсан бөгөөд хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийн талаар дурдаагүй өнгөрч байсан.

Энэ удаа Солонгос улсын засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хууль бусаар оршин суудаг гадаад иргэдийг ч мөн адил вакцинд хамруулах нь зөв хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн хууль бусаар амьдардаг гадаад иргэдийг нийгмийн эмзэг давхарга хэмээн үзэж энэ сар буюу 4 сараас эхлэн вакцинд хамрагдах боломжтой гэжээ.

Хууль зүйн яамнаас хууль бус гадаад иргэдийг " Ковид19 ” шинжилгээ өгөхөд вакцинд хамрагдахад торгох, мөрдөх, баривчлах, албадан гаргах зэрэг үйлдэл хийхгүй" хэмээн мэдэгдэл хийжээ. 

  

Эх сурвалж : https://www.seoul.co.kr/news/newsView.php?id=20210406500096&wlog_tag3=naver

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Julie 2021-04-07 19:57:52
Saihan medee bn

Бусанд цэнгээний газруудтай холбоотой халдварын тохиолдлын тоо нэмэгджээ 2021-04-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 668 хүн илэрчээ... 2021-04-07

Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ сунгалаа 2021-04-07

ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ. 2021-04-07

Солонгос хоорондын хэлэлцээг сэргээх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амлажээ. 2021-04-07

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг мөн вакцинд хамруулахаар болжээ. 2021-04-07

Соүль хотын цагаар 20:00 цагт нөхөн сонгуулийн санал хураалт дуусаж урьдчилсан дүн зарлагдлаа 2021-04-07

БНСУ “Johnson & Johnson”-ы вакциныг бүртгэжээ 2021-04-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 700 хүн илэрчээ... 2021-04-08

БНСУ-ын эрх баригч нам хотын даргын сонгуульд ялагдал хүлээжээ. 2021-04-08

БНСУ нь “ковид 19 “ өвчний эсрэг 1 удаа тариулдаг вакциныг оруулж ирэхээр болжээ. 2021-04-08