Алла Пугачева ГУРВАН ЗҮЙЛЭЭС ТАТГАЛЗААД туржээ

Алла Пугачева ГУРВАН ЗҮЙЛЭЭС ТАТГАЛЗААД туржээ

Хойд хөршийн нэрт дуучин Алла Пугачевагийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлыг татдаг. Дуучин сүүлийн үед гоолиг болж, илүү залуужиж байгаа нь хүмүүс түүнийг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хардахад хүргэсэн. Тэгвэл Алла мэс засалчид биш хоолны мэргэжилтэнд хандсан гэдгээ ярьжээ.

Тэрбээр сахар, өөх, согтууруулах ундаа гурваас л татгалзжээ. Алла заримдаа оройн 18:00 цагаас хойш юу ч идэхгүй байдаг аж. Ийнхүү мацаг барих нь бие организмыг цэвэрлэж өгдөг байна.

Алла Пугачева давслаг зүйлд маш дуртай байжээ. Харин уг дуршлаасаа татгалзаж чадсанаар илүү залуу харагдах болж, мөн жингээ хаяжээ. Түүнд давс багатай зүйлээр дэглэм барихыг охин Кристина Орбакайте нь зааж өгсөн байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.