АНУ Оросын дипломатуудыг гаргахаар бэлтгэж байна,
АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын зүгээс хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж сэжиглэж, хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа аж. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр нөхцөл байдлын талаар гурван эх сурвалж ярьжээ.
Жо Байдены засаг захиргаа ОХУ санаатайгаар хорлонтой үйл ажиллагаа явуулсан талаар тагнуулын мэдээг судалж дууссан байна. Хорлонтой үйл ажиллагаан дотор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон, “SolarWinds” компанитай холбоотой хакерын ажиллагаа зэрэг багтжээ.
АНУ хариу арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа талаар “Bloomberg” агентлагийн мэдээнд дурдаад “АНУ-ын авах гэж буй арга хэмжээнд Америкт дипломат нэрэн дор ажиллаж байж магадгүй Оросын тагнуулын ажилтнуудыг эх орноосоо гаргах ажил багтсан” гэжээ.
Вашингтон мөн Москватай зөвлөлдөхөө болих гэнэ. Америкийн тусгай албад “ОХУ АНУ-ын засгийн газрын бүтэц рүү кибер халдлага хийсэн байх магадлалтай” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.