Израил Сири рүү агаарын цохилт хийжээ,

Израил Сири рүү агаарын цохилт хийжээ,

Израилийн зүгээс Сири рүү хийсэн агаарын цохилтоор Дамаскийн өмнөд хэсэгт дөрвөн цэргийн албан хаагч шархаджээ.

SANA агентлагийн мэдээлснээр Израилийн түрэмгийллийн үеэр мөн эд материалын хохирол учирсан байна.

Сирийн агаарын довтолгооноос хамгаалах систем ихэнх пуужинг унагажээ.

Сирид гал зогсоосон бүсэд ч буун дуу гарсаар байгаа юм. Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс мэдээлснээр террорист бүлэглэл «Жабхат ан-Нусра»-гийнхан өнгөрсөн долоо хоногт гал зогсоосон бүсэд 28 удаа гал нээжээ.

Сирийн нөхцөл байдал дээрдсэнээр 2018 оноос хойш 650348 хүн гаднын улсаас эх орондоо эргэн ирсэн аж. Хоногт 40 гаруй хүн эх орондоо эргэн ирж байгаа гэсэн тоо гарчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.