Ж.Байден Йорданы хаан II Абдаллатай яриа хэлэлцээ хийжээ,
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Йорданы хаан II Абдалла нар улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Энэ тухай хоёр улсын удирдагч утсаар ярьсны дараа Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
АНУ Йорданд тууштай дэмжлэг үзүүлнэ хэмээн Ж.Байден утсаар ярих үеэрээ мэдэгджээ. Түүнчлэн II Абдалла хааны удирдлага АНУ, Ойрхи Дорнодын бүс нутагт чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Үүнээс гадна Палестин, Израилын сөргөлдөөнийг хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршихын үндсэн дээр зохицуулахад Америкийн засаг захиргаа дэмжлэг үзүүлнэ гэв.
Йорданы сүүлийн үеийн нөхцөл байдалд санаа зовниж байгаа эсэхийг нь сэтгүүлчид Ж.Байденаас тодруулахад, “Миний санаа зовохгүй байна. Би хаан руу залгаж, өөрт нь найз бий гэдгийг хэлж хүчтэй байхыг уриалсан” гэжээ.
Засгийн газрын эсрэг үгсэн тохиролцож байсныг хааны тусгай албаныхан илрүүлсэн тухай Йорданы эрх баригчид 4 дүгээр сарын 3-нд мэдэгджээ. Улс орны нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх зорилгоор хуйвалдсан хэрэгт холбогдуулан хунтайж Хамза бен Хусейн болон өөр 16 улс төрчийг баривчилсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.