АНУ-ын насанд хүрсэн бүх иргэн энэ сарын 19-нөөс вакцинд хамрагдах боломж бүрдэнэ,
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн эхний 75 хоногт улсын хэмжээнт коронавирусний 150 сая тун вакцин хийж, 100 хоногт 200 сая тун вакцин хийх бэлтгэлээ хангасан байна. Ингэснээр АНУ насанд хүрсэн бүх хүн амаа энэ сарын 19н гэхэд буюу товлож байснаас хоёр долоо хоногийн өмнө вакцинд хамруулах боломж бүрдэх юм байна.
Байдены засаг захиргаа өмнө нь 18-аас дээш насны бүх иргэдээ коронавируснйи эсрэг вакцинд хамруулж эхлэх хугацааг 5 дугаар сарын 1-нд гэж зарлаж байсан ч энэ зорилтоо хоёр долоо хоногийн өмнө биелүүлэх боломжтой болжээ.
Тус улсын эрх баригчид улс орон даяар вакцины нийлүүлэлтийг хангалттай хэмжээнд хүргэж, вакцин хийх эмч мэргэжилтнүүдийг илүү олноор нь дайчилж, вакцинжуулах газрын тоог нэмэгдүүлснээр өдөрт дунджаар гурван сая хүнд коронавирусний вакцин хийж байгаа юм байна. Шинэ засаг захиргаа тангараг өргөснөөс хойших 100 хоногт улс орон даяар 200 сая тун вакцин хийх зорилт биелэхэд бүх талын бэлтгэл хангагдсан гэж ерөнхийлөгч нь мэдэгджээ.
АНУ-ын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Америкт 108 сая гаруй хүн буюу хүн амын 33 орчим хувь нь коронавиурсний вакцины эхний тунг хийлгэсэн бол 63 сая гаруй хүн буюу 19 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Гэхдээ ерөнхийлөгч Байден ""Ковид-19" цар тахлын халдвар өргөн хүрээг хамарч байна. АНУ цар тахлыг ялан дийлэх замд хараахан ороогүй байна, төр засаг одоогийнхоос илүү их ажиллах, ард иргэд халдвараас урьдчилан сэргийлэхэд илүү их хичээх шаардлага тулгарч байна" гэдгийг онцлоод, насанд хүрсэн бүх иргэдээ коронавирусний вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.