БНСУ нь “ковид 19 “ өвчний эсрэг 1 удаа тариулдаг вакциныг оруулж ирэхээр болжээ.
Ганц удаа тариулдаг "Янсен" вакциныг БНСУ-ын Хүнс, эмэн бүтээгдэхүүний аюулгүй байдлын газар албан ёсоор бүртгэж авлаа. Үүгээр AstraZeneca, Pfizer, гадна гурав дахь вакциныг солонгосчууд тариулж эхлэхээр боллоо.
18-наас дээш насныхан 0.5 mL-ийг ганц удаа тарихад 66.9%-ийн үйлчилгээтэй энэхүү вацкин нь -25~+15℃ хэмд 24 сарын турш хадгалах боломжтой аж.
Тус вакциныг АНУ-ын "Жонсон эн Жонсон" корпорацийн охин компани болох "Янсен" гаргасан бөгөөд мутацид орсон Корона вирус (COVID19)-т 50-аас дээш хувийн хамгаалаттай хэмээн мэдэгдсэн байна.
Туршилтын явцад нийт 39,321 хүнээс 14 хоногийн дараа 66.9%, 28 хоногийн дараа 66.1% нь дархлаатай байгааг тогтоосон байна.
БНСУ-ын Засгийн газар эхний ээлжинд 6 сая ширхгийг худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч одоогийн байдлаар хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж : https://n.news.naver.com/article/437/0000263298
Орчуулан эмхтгэсэн : С. Сүх-очир
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.