БНСУ-д дахин нийгэмд зай барих цар тахлын хорио цээрийн дэглэмийг 3 долоо хоногоор сунгалаа.
4 сарын 11 хүртэл сунгасан Нийгмийн харилцаанд зай барих хорио цээрийн дэглэм Хот, суурин газруудад 2-р шат, хөдөө орон нутагт 1.5-р шатанд хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү дэглэмийг дахин 3 долоо хоног хэрэгжүүлэхээр Засгийн газар шийдвэр гаргалаа.
Мөн орон даяар 5-аас дээш хүн уулзаж, цуглахыг хориглосон журам хэвээр хэрэгжих тухай мэдэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд Корона вирусын тоо ихсэж байгаа тул шаардлагатай бол нэн даруу хорио цээрийн үе шатыг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл оройн 22 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй үйлчилгээний төвүүдийг шаардлага гарвал 21 цаг хүртэл ажиллуулах бөгөөд Бусан хотын шөнийг баар цэнгээний газруудыг хаах тухай мэдэгдэл хийлээ.
Сөүл хотын дарга У Сэ Хүн ” Ковид 19 “ өвчний эсрэг хариу арга хэмжээ авах хурлаар халдварт өвчнөөс сэргийлэх нийтэд нь хорио цээрийг чангатгах хэрэгтэй, гэхдээ бизнесийг хамтын түр зогсоох бус, өртсөн салбар бүрт тохирсон тусгай арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгдэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.