БНСУ-ын эрх баригч нам хотын даргын сонгуульд ялагдал хүлээжээ.

БНСУ-ын эрх баригч нам хотын даргын сонгуульд ялагдал хүлээжээ.

БНСУ-ын хамгийн том хотууд болох Сөүл, Бусанд явуулсан хотын даргын сонгуульд эрх баригч Ардчилсан нам ялагдал хүлээж, сөрөг хүчин болох Ардын хүч нам олон саналын зөрүүгээр ялалт байгуулжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Ардчилсан намаас сонгогдсон өмнөх хотын дарга нарын хэн хэн нь албан тушаалаа хаших хугацаандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагджээ. Үүнтэй холбоотойгоор Бусан хотын дарга албан тушаалаасаа огцроод байсан бол Сөүл хотын дарга амиа егүүтгэсэн байж болзошгүй байдалтайгаар олдсон юм.

Ирэх онд ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ цаг үед олон нийт ямар үзэл бодолтой байгааг энэхүү сонгууль илтгэн харуулжээ. Бэлгийн дарамттай холбоотой дуулиан дэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж, тэгш бус байдал даамжрах болсонтой холбоотойгоор Мүн Жэ Ин болон түүний намын нэр хүндийн үзүүлэлт сүүлийн саруудад ихээхэн буурах болжээ.

Хоёр хотын дарга тэргүүтэй 21 албан тушаалтныг сонгох нөхөн сонгуульд олон арван сая хүн саналаа өгчээ. Сонгуулийн үндэсний хорооны мэдээлснээр, Сөүл хотын намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд Ардын хүч намын нэр дэвшигч О Се Хун 57.5 хувийн санал авсан бол Ардчилсан намын нэр дэвшигч Пак Ян Суны төлөө 39 хувь нь саналаа өгсөн байна.

Мөн Бусан хотын даргад Ардын хүч намаас нэр дэвшигч Пак Хён Жуны төлөө сонгогчдын 64 хувь нь саналаа өгсөн бол эрх баригч намаас нэр дэвшигч Ким Ян Чон 34 хувийн санал авчээ.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн холбогдсон хэргийн улмаас нэр хүнд нь унаад байсан консерватив үзэл баримтлагч сөрөг хүчний хувьд эдгээр нь нааштай үр дүн болж байна. Пак Гын Хе нь авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр 20 жилийн хорих ял сонссон юм. 

 

Эх сурвалж : СӨҮЛ. /BBC/.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос хоорондын хэлэлцээг сэргээх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амлажээ. 2021-04-07

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг мөн вакцинд хамруулахаар болжээ. 2021-04-07

Соүль хотын цагаар 20:00 цагт нөхөн сонгуулийн санал хураалт дуусаж урьдчилсан дүн зарлагдлаа 2021-04-07

БНСУ “Johnson & Johnson”-ы вакциныг бүртгэжээ 2021-04-07

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 700 хүн илэрчээ... 2021-04-08

БНСУ-ын эрх баригч нам хотын даргын сонгуульд ялагдал хүлээжээ. 2021-04-08

БНСУ нь “ковид 19 “ өвчний эсрэг 1 удаа тариулдаг вакциныг оруулж ирэхээр болжээ. 2021-04-08

БНСУ-д AstraZeneca вакциныг тарихыг өчигдөр шөнөөс түр зогсооллоо 2021-04-09

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 671 хүн илэрчээ... 2021-04-09

Солонгосын BTS хамтлагийн Fake Love клип YouTube суваг дээр 900 сая үзэгчтэй боллоо. 2021-04-09

БНСУ-д дахин нийгэмд зай барих цар тахлын хорио цээрийн дэглэмийг 3 долоо хоногоор сунгалаа. 2021-04-09