Сент-Винсент арлын галт уул сэржээ
Сент-Винсент арлын хойд хэсэгт орших Суфриер хэмээх галт уул сэрсний улмаас тус улсын эрх баригчид галт уулын ойролцоо амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
"Би арлын “зүүн хойд” болон “баруун хойд” хэсэгт “улаан бүсэд” амьдардаг бүх оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгосон. Бүх оршин суугчид өөрсдийн болоод гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд яаралтай арга хэмжээ авахыг хүсье" гэж Сент-Винсент ба Гренадин улсын Ерөнхий сайд Ральф Гонсалвес “Twitter” хуудсандаа бичсэн байна.
100 мянга гаруй хүн амтай Сент-Винсент ба Гренадины нутагт 1979 оноос хойш галт уулын хүчтэй идэвхжил ажиглагдаагүй байна. Суфриер галт уул нь 60 сая жилийн настай бөгөөд Баруун Энэтхэгийн хамгийн эртний галт уулуудын нэг юм. Уг галт уулын хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг 1902 онд болж байсан бөгөөд 1000 гаруй хүн амь насыг авч оджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.