БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 671-ээр нэмэгдэж нийт 108,269-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 04 дүгээр сарын 09-ний 00.00 цагийн байдлаар 671-ээр нэмэгдэж нийт 108,269-д хүрэв. Шинээр илэрсэн 671 тохиолдлын 27 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн. Нийт 98,786 (+426) иргэн эдгэрсэн бол 1,764 (+6) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 8,059,113 (+46,692) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 7,868,932 (+42,103) иргэний хариу сөрөг гарч 81,912 (+3,918) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 7,719 (+239) иргэн байна. Корона вируст халдвараас урьчилан сэргийлэх эхний ээлжний тарилгад 36,599 хүн хамрагдаж нийт 1,113,666 хүн, 2 дугаар ээлжийн тарилгад 9,490 хүн хамрагдаж нийт 52,136 хүн боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.