БНСУ-д ээж охидыг алсан хэрэгтний нас нэрийг ил тод болголоо.
Ээж охидыг алсан хэрэгтний нас нэрийг ил тод болголоо.
Хэрэгтэн 3-р сарын 23-ний өдөр онлайн тоглоомоор танилцсан А гэгч эмэгтэй болон түүний төрсөн эмэгтэй дүү, ээжийг нь Сөүл хотын Нувон дүүрэг дахь байранд амийг нь хөнөөсөн.
Өнгөрсөн жилийн 11 сард анх А гэгч эмэгтэйдээ онлайн тоглоомоор танилцаж хамтдаа хэдэн удаа тоглож 1 сард 3 удаа уулзаж 1-р сарын 23 нд уулзахдаа хоорондоо маргалдаж улмаар А гэгч эмэгтэй маргааш нь хэрэгтэн Ким тэхёнд дахиж уулзмааргүй байна гэж утсыг нь блок хийжээ. Удаа дараа уулзах санал тавьсан боловч татгалзсан хариу авч татгалзсан хариунаас өш санаж долоо хоногийн өмнөөс алах бодол тээж байжээ.
Хэрэгтэн Ким Тэхён нь нэрээ сольж А гэгч эмэгтэйдээ дахин чатаар харьцаж ажил даг газрыг нь мэдэж тухайн хэрэг гарах өдөр ажилдаа явахыг нь мэдсээр ийнхүү алах хэргээ зохион байгуулжээ. Шуудан зөөгчийн нэрээр хохирогчдын гэрлүү нь орж онлайн тоглоомоор танилцсан А гэгч эмэгтэй дүү бяцхан охин болон ээжийг нь хүйтэн мэс ашиглан хороосон байна. Гэмт хэрэгтэн хохирогчдыг хороон гэрт нь байрлах хугацаандаа хөргөгчинд байсан архи , хоол зэргийг идэж хэрэглэж байсан тогтоогдсон.
Хэрэг гарснаас 2 хоногын дараа амь үрэгдсэн эмэгтэйн найз цагдаад найзтайгаа холбоо барьж болохгүй байна гэсэн дуудлага өгөн гэрт нь очтол аль хэдийн нас барсан байдалтай олдсон байна. Мөн Ким Тэхён гэгч нь цагдаа ирэхээс өмнө амиа хорлохыг оролдсон байдалтай олдсон байна. эмнэлэгт хүргэгдэн мэс засал хийлгэсэн ба үүний дараагаар мэдүүлэг өгөн баривчлагдсан байна.
Сөүлийн цагдаагийн газраас энэ сарын 5 ны үдээс хойш гэмт хэрэгтний хувийн мэдээллийг нь задруулж түүний нүүр царай болон нас нэрийг олон түмэн ил тод болгожээ.
Сөүл хотын Нувон дүүрэгт ээж охидыг алсан гэх хэрэгтэн Ким Тэхён (24 настай) өчигдөр 9-ний өдөр 9 цагт Сөүл хотын дубунг цагдаагийн газрын төв хаалганы урд сэтгүүлчид болон камерын өмнө гэмт хэрэгтнийг гаргаж үг хэлүүлсэн байна. Хохирогчдын ар гэрийнхэнд хэлэх зүйл байна уу гэж асуухад өвдөг сөгдөн Би ингэж нүдээ нээлттэй амьсгалж байгаад гэм буруугаа мэдэрч байна" гэжээ.
“Надаас болж хохирсон бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Тэрээр "ээжтэйгээ уулзах нүүр алга " гэж хэлжээ. Хэрэгтэн сэтгүүлчдийн хүсэлтээр маскаа тайлахыг хүссэн тул хэсэг хугацаанд маскаа доошлуулж царайгаа ил тод гаргажээ. Энэ хэргийг шалгаж байгаа Нувон дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэгтэн Ким Тэхёныг аллага, хулгай, орон байр луу нэвтрэх, (тасралтгүй дарамт үзүүлэх), мэдээлэл, холбооны сүлжээний зөрчил зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх таван зүйл ангиар яллаж, Сөүлийн хойд дүүргийн прокурорын газарт хүргүүлжээ.
Эх сурвалж : https://n.news.naver.com/article/001/0012317633
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.