“Microsoft” компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч худалдан авна.

“Microsoft” компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч худалдан авна.

 Америкийн “Microsoft” корпорац хиймэл оюун ухаан, дуу хоолой таних технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Nuance Communications” компанийг худалдан авах талаар яриа хэлэлцээ хийж байна.

Гэрээний үнэ 16 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа талаар  “Bloomberg” агентлаг мэдээлэв. Хэлэлцээрийн талаар компани ирэх долоо хоногт зарлаж магадгүй аж.

“Nuance Communications” компани нь эрүүл мэндийн технологийн салбарт 2019 оноос хойш “Microsoft” компанитай хамтран ажиллажээ. Энэхүү технологийн салбар нь өвчтөнтэйгээ уулзаж буй эмчийн яриаг тэмдэглэж, эмнэлгийн цахим бүртгэлд мэдээлэл оруулах боломжийг олгодог байна. 

 

“Nuance Communications” компанитай байгуулах гэрээ нь амжилттай болбол “Microsoft”-н хувьд хоёр дахь том худалдан авалт нь болох юм. Компани 2016 онд “LinkedIn Corp”-г 24 тэрбум ам.доллароор худалдан авч байсан аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Биткоины ханш дахин 60 мянган ам.доллар давлаа 2021-04-11

Мьянмарын цэргийн шүүх зэвсэгт 19 энгийн иргэнд цаазаар авах ял оноосон 2021-04-11

Индонезийн Ява мужид 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон 2021-04-11

Бразилд Христийн хоёр дахь том хөшөөг босгож байна 2021-04-12

NYT: Натанза дахь байгууламжид Израил дэлбэрэлт зохион байгуулжээ. 2021-04-12

“Microsoft” компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч худалдан авна. 2021-04-12

В.Путин сансрын анхны нисэгчийн газардсан газарт очно. 2021-04-12

Германд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хүний тоо 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо 2021-04-12

Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан 2021-04-12

Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна 2021-04-12

ОУСС-аас хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ 2021-04-12