NYT: Натанза дахь байгууламжид Израил дэлбэрэлт зохион байгуулжээ.

NYT: Натанза дахь байгууламжид Израил дэлбэрэлт зохион байгуулжээ.

Ираны Натанза хот дахь цөмийн байгууламжийн цахилгаан түгээх сүлжээнд Израилын талаас зохион байгуулсан дэлбэрэлтийн улмаас осол гарсан гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

"Цахилгаан тасалдсан нь зориудаар төлөвлөсөн дэлбэрэлтээс болсон бололтой" гэж тус хэвлэлд бичжээ. Сонинд тэмдэглэж буйгаар, "дэлбэрэлтийг Израил зохион байгуулсан" гэж Америк, Израилын тагнуулын ажилтнууд мэдэгдсэн байна.

“The New York Times” сонины хоёр эх сурвалжийн мэдээлснээр, "хүчтэй дэлбэрэлтийн улмаас маш сайн хамгаалалттай, эрчим хүчний дотоод систем бүрэн устаж, уран баяжуулдаг газар доорх центрифугууд ажиллагаагүй болжээ". Энэ нь "Израилын нууц ажиллагаа байсан" гэдгийг эх сурвалжууд нотолсон байна. Тэдний хэлснээр, дэлбэрэлт "Ираны уран баяжуулах чадварт хүчтэй цохилт болжээ". Натанзагийн цөмийн байгууламжийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дор хаяж 10 сар шаардагдаж магадгүй гэж сонины нийтлэлд дурдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Израилын талын төлөвлөгөөг мэдэж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг нийтлэлд тэмдэглэжээ. "АНУ-ын албан тушаалтан Натанзад болсон осолд Израил холбоотой болохыг баталсан” гэж “The New York Times” сонин өмнө нь эх сурвалжаасаа эш татан мэдээлсэн юм.  Энэ мэдээллийн талаар АНУ-ын Төрийн департамент тайлбар өгөхөөс татгалзжээ.

Ираны Натанза хот дахь цөмийн байгууламжийн цахилгаан түгээх хэсэгт осол гарсан тухай өмнө нь тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын албан ёсны төлөөлөгч Бехруз Камальванди мэдэгджээ. Түүний хэлснээр, ослын үеэр цацраг идэвхт материал алдагдаагүй бөгөөд хүний амь эрсэдсэн, гэмтсэн тохиолдол гараагүй байна. Атомын эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи болсон явдлыг "цөмийн терроризмын илрэл" гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мьянмарын Баго хотод болсон жагсаалыг таслан зогсоох үеэр 80 гаруй хүн амиа алдлаа 2021-04-11

Биткоины ханш дахин 60 мянган ам.доллар давлаа 2021-04-11

Мьянмарын цэргийн шүүх зэвсэгт 19 энгийн иргэнд цаазаар авах ял оноосон 2021-04-11

Индонезийн Ява мужид 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон 2021-04-11

Бразилд Христийн хоёр дахь том хөшөөг босгож байна 2021-04-12

NYT: Натанза дахь байгууламжид Израил дэлбэрэлт зохион байгуулжээ. 2021-04-12

“Microsoft” компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч худалдан авна. 2021-04-12

В.Путин сансрын анхны нисэгчийн газардсан газарт очно. 2021-04-12

Германд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хүний тоо 13245-аар нэмэгдэж, 3 011 513 боллоо 2021-04-12

Индонез, Зүүн Тиморт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 200 давсан 2021-04-12

Дижитал юань ам.долларын хувьд аюул болж магадгүй гэж болгоомжилж байна 2021-04-12