Сербид 20 сая тун “Sputnik-V” вакцин үйлдвэрлэнэ

Сербид 20 сая тун “Sputnik-V” вакцин үйлдвэрлэнэ

Сербийн Белград  хотын  вирус,  ийлдэс  судлалын хүрээлэнд Оросын “Sputnik-V” вакцины  20  сая  тунг  үйлдвэрлэх болсон тухай Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгдлээ.

Серб улс шинжлэх ухааны  судалгаа шинжилгээний ажлуудаас гадна үйлдвэрлэлээ  хөгжүүлж ирэх 10-20  жилд вакцины  хүчирхэг үйлдвэрлэгч болохоор зорьж байгааг тэрбээр мөн мэдэгдсэн юм. “Sputnik-V” вакцины  үр дүнг  анагаахын шинжлэх ухааны Ланцет  сэтгүүлд  өндрөөр үнэлсэн байсан төдийгүй  өнөөдөр дэлхийн 60 гаруй  улс  оронд хүн амдаа ашиглах зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь  өгөөд  байгаа юм. 

Гэхдээ  Европын  холбооны  орнуудаас ганцхан  Унгар  улс л Оросын энэ вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглаж  байна. Австри  улс “Sputnik-V” вакцинаас нэг сая  тунг худалдан авахаар төлөвлөж байгаагаа зарласан. Чехид Оросын энэ вакциныг худалдан авахыг эрс  эсэргүүцэж байсан эрүүл мэндийн сайд огцорсны  дараагаар худалдан авах гэрээ хийх  боломжийг судалж байна гэсэн мэдээлэл  ч байна. Харин Словакт “Sputnik-V” вакцины нийлүүлэлтээс үүдсэн шуугиан дахин дэгдээд байна.

Москва Братиславт 200 мянган  тун  вакцин нийлүүлсэн ч төлбөрийг нь Словакийн талд буцаасан аж. Энэ тухай   Оросын засгийн газрын  шадар  сайд  Игорь  Матович  мэдэгдсэн  юм.  Ингэснээр Словакийн засгийн газартай байгуулсан 2 сая тун “Sputnik-V” вакцин нийлүүлэх  гэрээ  цуцлагдаж магадгүй болоод  байна.  Матович үүнд Оросын  вакцины талаар шүүмжлэлтэй  мэдэгдэл  хийсэн Словакийн эмийн хяналтын улсын хүрээлэнг  буруутгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.