Израилд амны хаалт зүүх журмыг цуцална

Израилд амны хаалт зүүх журмыг цуцална

Израилд ирэх ням гаргаас гадуур явахдаа амны хаалт зүүх журмыг цуцална гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Июль Эдельштейн мэдэгджээ.

И.Эдельштейн уг хязгаарлалтыг цуцлах захирамжид ням гараг гэхэд гарын үсэг зурахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгожээ. Энэхүү шийдвэрийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн зөвлөмжид үндэслэн гаргасан байна. Тэдний үзэж буйгаар, Израилд “COVID-19”-ийн өвчлөл буурсан тул гадуур явахдаа амны хаалт зүүх шаардлагагүй болжээ.

Харин аливаа байгууламж дотор байх үедээ амны хаалт зүүх журмыг үргэлжлүүлэн баримтлах хэрэгтэйг яамны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. “Вакцинжуулалтын ачаар өвчлөлийн түвшин тун бага хэмжээнд хүрээд байна. Цаашид хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулна” гэж Эрүүл мэндийн сайд мэдээлжээ.

Израилд гэрээсээ өөр газарт байхдаа амны хаалт заавал зүүх журмыг 2020 оны дөрөвдүгээр сараас буюу цар тахал дэгдсэнээс сар гаруйн дараагаас мөрдөж эхэлсэн юм. Тус улсад амны хаалт зүүгээгүй тохиолдолд эхэндээ 200 шекель буюу 61 ам.долларын торгууль ногдуулж байсан бол өнгөрсөн оны зургаадугаар сараас 500 шекель болгон нэмэгдүүлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.