АНУ дэлхийн 160 орчим улс оронд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулна
Сүүлийн үед коронавирусийн цар тахал эрчимжиж байгаатай холбогдуулан АНУ-ын засаг захиргаа иргэддээ өгдөг зөвлөмжиндөө дэлхийн улс орнуудын 80 орчим хувийг “Level 4: Do Not Travel” ангилалд шилжүүлэхээр болсныг өчигдөр зарлажээ. Өөрөөр хэлбэл дэлхийн 160 орчим улсад зорчихгүй байхыг иргэддээ анхааруулах юм. Үүнээс гадна дэлхийн ямар ч улс оронд зорчихоор төлөвлөж байгаа бол шийдвэрээ дахин нягтлахыг иргэддээ зөвлөсөн байна.
Тус улс гадаад улс орнуудад зорчих зөвлөмжийг аюулгүй байдлын дөрвөн түвшинд ангилдаг.
Level 1 түвшинд ангилагдсан орнуудад чөлөөтэй зорчих
Level 2 түвшинд ангилагдсан бол болгоомжтой зорчих
Level 3 түвшинд ангилагдсан бол зорчих эсэхээ дахин нягтлах
Level 4 түвшинд ангилагдсан бол огт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөдөг юм.
Монгол улс нь одоогоор “Level 3: Reconsider travel” ангилалд багтаж байгаа. Сүүлийн үед манай улсад коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа тул энэ удаа Level 4 ангилалд шилжих магадлал өндөр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.